card

ДОТООД ХЯНАЛТЫН МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ

ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ АРГА ЗҮЙ ЭЗЭМШИХ МЭРГЭШҮҮЛЭХ,
ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА+SPSS ПРОГРАММ ХОСОЛСОН СУРГАЛТ

Сургалтын бүртгэл

Сургалтад хамрагдах зорилтод бүлэг:

Сургалтад хамрагдах зорилтод бүлэг:

Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалтын ажилтан, дотоод хяналтыг хавсран гүйцэтгэж буй ажилтан, удирдах ажилтан, менежер, технологич, инженер, сонирохсон хүн бүр.

Мэргэшсэн сертификатын шалгалт: Мэргэшсэн сертификат олгоно. Сургалтын гарын авлага, материал, SPSS программыг үнэ төлбөргүй өгнө. Сургалтын төлбөр............ төгрөг.

Сургалтыг удирдах багш: Сургалт, дадлагыг дотоо хяналтаар мэргэшсэн олон улсын зөвлөх, эрсдэлийн удирдлага, хөндлөнгийн болон дотоод хяналтаар мэргэшсэн магистр, докторын зэрэгтэй, профессор багш удирдана. 2020 оноос шинэчилсэн баг бүрэлдэхүүнтэйгээр та бүхэнтэй хамтарч ажиллах боллоо.

Сургалтанд ирэхдээ бүрдүүлэх материал: Иргэний үнэмлэхний хуулбар, Диплом гэрчилгээний хуулбар, 3х4 хэмжээний зураг, ажлын газрын тодорхойлолт.

Сургалтад ирэхдээ бэлтгэх зүйлс:

Гар компьютертэй ирэх, Дотоод хяналт шалгалтын ажилтны ажлын байрны тодорхойлолт, жилийн ажлын төлөвлөгөө, дотоод хяналт шалгалт хийсэн ажлын удирдамж, тайлан авчирах, дотоод хяналт шалгалтын үр дүнд үндэслэн гаргасан тушаал, шийдвэр 1-ийг авчирах. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан торгууль, шийтгэл, акт, албан шаардлагыг бэлтгэж авчирах. Дотоод хяналт шалгалтын үр дүнд үндэслэн байгууллагынхаа аюул, эрсдэлийг удирдах чиглэлээр гаргасан тушаал, шийдвэр 1-ийг авчирна.

Сургалтад ирэхдээ бэлтгэх зүйлс:

Компаний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4-н хүрээнд

ААН, байгууллагын дотоод хянан шалгагчаар ажиллах хүний нөөцийг богино хугацааны сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага байна.

Сургалтын зорилго:

Байгууллагынхаа үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас үүсч болзошгүй дотоод, гадаад аюул, эрсдэлийг тодорхойлж, хэрхэн удирдах арга зүй эзэмшинэ. Дотоод хяналт шалгалт хийж, тайлан боловсруулах арга зүй эзэмшинэ. 

Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар:

Компанийн сайн засаглал,  Засаглалын зарчмууд, Компанийн тухай хуулиас компанийн удирдлага, ТУЗ бүтэц хараат бус гишүүн, Аудитын хорооны үүрэг, Нэр дэвшүүлэх хорооны үүрэг, Цалин урамшуулалын хорооны үүрэг, гүйцэтгэх удирдлага,

Дотоод хяналт (Удирдлагын үндсэн чиг үүргүүд, компанийн дотоод ба гадаад хяналт, гадаад хяналтыг хэрэгжүүлэгч субьектууд, )

Дотоод аудит (Аудитын үүсэл хөгжил гүйцэтгэлийн стандартууд, Дотоод аудитын эрх зүйн зохицуулалт, дотоод аудитын зорилого, төрөл, санхүүгийн дотоод аудит, гүйцэтгэлийн дотоод аудит, нийцлийн дотоод аудит, )

Дотоод хяналтын үнэлгээний систем 

Санхүүгийн, санхүүгийн бус гэмт хэрэг, залилангаас үүдэх хор нөлөөг бууруулах, түүний төрлүүд,  Залилангаас үүсэх хохирлын талаарх мэдлэг, мэдээлэлийг нэмэгдүүлэх,

 

ISO31000, Засгийн газрын 311-р тогтоолын хүрээнд

ААН, байгууллагын дотоод хянан шалгагчаар ажиллах хүний нөөцийг богино хугацааны сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага байна.

Сургалтын зорилго:

Байгууллагынхаа үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас үүсч болзошгүй дотоод, гадаад аюул, эрсдэлийг тодорхойлж, хэрхэн удирдах арга зүй эзэмшинэ. Дотоод хяналт шалгалт хийж, тайлан боловсруулах арга зүй эзэмшинэ. 

Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар:

Байгууллагынхаа үйлдвэрлэл, үйлчилгээнээс үүсч болзошгүй аюул, эрсдэлийг хамтран тодорхойлно. Эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн дүн шинжилгээ хийнэ. Эрсдэлийг удирдах арга зүй эзэмших дадлага хийнэ. Аюул, эрсдэлийг бууруулах шийдвэр гаргах арга замд суралцана.

Дотоод хяналтын ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсруулна. Байгууллагын дотоод хяналт шалгалтын жилийн ажлын төлөвлөгөө боловсруулна. Дотоод хяналт шалгалтын удирдамж боловсруулна. Дотоод хяналт шалгалтаар мэдээлэл цуглуулах арга хэрэгслийг боловсруулна.

Дотоод хяналт шалгалтын мэдээлэл цуглуулна. Дотоод хяналт шалгалтын үед цуглуулсан тоон (SPSS) болон чанарын мэдээлэлд боловсруулалт хийнэ.

Дотоод хяналт шалгалтын тайлан боловсруулна. Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг шийдвэрлэх арга замд суралцана.

Хөндлөнгийн хяналтын байгууллагаас арга хэмжээ авахаас өмнө дотоод хяналтаар зөрчлийг илрүүлж, таслан зогсоох арга замд суралцана. Авчирсан баримт, кэйс дээр ажиллана. Зөрчлийн тухай хууль, Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуулийг ашиглаж сурна.