card

МЭРГЭШҮҮЛЭХ БОЛОН МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ХОСОЛСОН СУРГАЛТ

#НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ТООЦООНЫ АЖИЛТАН, #НЯРАВ БЭЛТГЭХ
#САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАН ГАРГАХ АРГА ЗҮЙ ЭЗЭМШИХ
#САНХҮҮГИЙН БОЛОН ДОТООД ХЯНАЛТ ХИЙХ АРГА ЗҮЙ ЭЗЭМШИХ

Сургалтын бүртгэл

Сургалтад ирэхдээ бэлтгэх зүйлс:
Иргэний үнэмлэхний хуулбар,
Диплом гэрчилгээний хуулбар,
3х4 хэмжээний зураг.
Гар комьпютертэй ирэх.

Сургалтад хамрагдах зорилтод бүлэг:

Та санхүүгийн баланс, татварын тайлангууд гаргаж сурах, санхүүгийн болон байгууллагын дотоод хяналт хийх арга зүй эзэмших болон нягтлан, няравын мэргэжилтэй болох сонирхолтой хүн бүр энэхүү сургалтанд хамрагдахыг урьж байна. Сургалтын хөтөлбөрт ахисан түвшний хөтөлбөр багтсан. Иймд  компанийн эзэд захирлууд, хувиараа бизнес эрхлэгч, менежер, нягтлан бодогч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүс, оютан залуус болон санхүүгээс өөр мэргэжилтэй боловч тайлан гаргах мэдлэг эзэмшихийг хүссэн хэн бүхэн мэргэжил нас хүйс харгалзахгүй сургалтанд хамрагдах боломжтой.

Сертификат: Сертификат- Төгсөгчдөд Мэргэжлийн гэрчилгээ болон МИХҮТ-н мэргэшүүлэх сертификат олгоно. Сургалтын гарын авлага, материал, санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх жишиг дүрэм, журам, загвар маягтуудыг үнэ төлбөргүй өгнө. Шилдэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах. Санхүү, нягтлан бодох бүртгэл, татварын эрх зүй, нийгмийн даатгалын эрх зүй, дотоод хяналт хийх арга зүйгээр зөвөлгөө мэдээлэл өгөх. Сургалтын төлбөр ................. төгрөг.

Сургалтыг удирдах багш: 

Сургалт, дадлагыг санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар болон холбогдох хууль эрх зүй, стандартаар мэргэшсэн магистер, доктор зэрэгтэй олон жилийн дадлага туршлагатай, өндөр ур чадвартай багш нар онол, практик хослуулан хичээлийг удирдана.

 

Хөдөлмөр Нийгэм Хамгаалалын Яам, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын зөвшөөрөл

Мэргэжлийн Боловсрол Сургалт Үнэлгээний Төвийн чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд

Сургалтын зорилго: Хувь хүнийг хөгжүүлж, мэргэжлийн ур чадварыг цогцоор нь эзэмшүүлэн, чадавхижуулахад оршино. Санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, нийгмийн даатгалын хууль эрх зүй, стандарт, онол практикаар мэдлэг ур чадвар олгох, санхүү татварын иж бүрэн тайлан гаргах,  санхүүгийн дотоод хяналт болон дотоод хяналт хийх арга зүй эзэмших, мэргэшүүлэх, туршлага солилцох, зөвөлгөө мэдээлэл авах

Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар: Та манай сургалтанд хамрагдсанаар дараах мэдлэг чадвар олгоно:

-Нягтлан бодох бүртгэлийн үндсэн ойлголт, ажил гүйлгээг бүртгэлд тусгах, ерөнхий журнал, ерөнхий дэвтэрт тусгах, данс дансны харилцаа түүний давхар болон хаалтын гүйлгээ хийх бичилт, тохируулах бичилт, гүйлгээг шалгах баланс, санхүүгийн тайлангуудыг гаргах практик бодлого

-Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын тухай ойлголт, няравын бүртгэл-тайлангийн тухай ойлголт, анхан шатны баримт боловсруулах, анхан шатны баримтуудыг бөглөж сурах, холбогдох няравыг тайлан бэлтгэх, нярав-нягтлангийн уялдаа, цалин бодох аргачлал

-Мөнгөн хөрөнгийн бүртгэл, Жижиг мөнгөн сангийн бүртгэл, Авлагын бүртгэл, Бараа материалын бүртгэл, Үндсэн хөрөнгийн бүртгэл, элэгдэл тооцох, бүртгэлд тусгах, Өр төлбөрийн бүртгэл, Орлого, зардлын тухай, түүний бүртгэл, Цалингийн бүртгэл, цалин бодож тооцоолох,

-Иж бүрэн санхүүгийн тайлан бэлтгэх арга зүй эзэмших , практикт үндэслэн бүх төрлийн тайлангаа цахимаар шивж хэрхэн илгээхийг сурч авна. (Баланс, орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, Excel программ дээр бүх иж бүрэн тайлангаа гаргах)

-Татвар, нийгмийн даатгалын тайланг бэлтгэх арга зүй эзэмших, (НӨАТ тайлан гаргах, түүнийг бүртгэх, тайланд тусгах /Маягт ТТ-03/, Цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан бэлтгэх /Маягт ТТ-11/, ААНОАТайлан бэлтгэх /Маягт ТТ-02/, НД7, НД8 тайлан бэлтгэх)

-Аж ахуй нэгж байгууллагыг Татварын хууль, эрх зүй, онол практикаар мэдлэг ур чадвар олгох, татварын эрсдэлээс хамгаалах, туршлага солилцох, зөвөлгөө мэдээлэл авах, Татварын онолын үндсэн асуудлууд, Татварын хууль эрхзүйн орчин, холбогдох дүрэм, журам тайлбарлаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам

-Санхүүгийн программ дээр тайлан гаргаж суралцана. Дансны эхний үлдэгдэл оруулах, /Өглөг авлагын болон бусад дансны/

Зөвлөмж: Зөвлөх үйлчилгээ болон зөвөлгөө мэдээлэлээр дэмжлэг үзүүлнэ. 

Сургалтаар эзэмших мэдлэг, чадвар:

Дотоод хяналтын ажилтны ажлын байрны тодорхойлолт, Дотоод хяналт шалгалтын удирдамж, ажлын төлөвлөгөө, тайлан, мэдээлэл цуглуулах арга хэрэгслийг боловсруулах, мэдээлэл цуглуулах,

Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг шийдвэрлэх арга замд суралцана.

Компанийн сайн засаглал,  Засаглалын зарчмууд, Компанийн тухай хуулиас компанийн удирдлага, ТУЗ бүтэц хараат бус гишүүн, Аудитын хорооны үүрэг, Нэр дэвшүүлэх хорооны үүрэг, Цалин урамшуулалын хорооны үүрэг, гүйцэтгэх удирдлага,

Дотоод хяналт (Удирдлагын үндсэн чиг үүргүүд, компанийн дотоод ба гадаад хяналт, гадаад хяналтыг хэрэгжүүлэгч субьектууд, )

Дотоод аудит (Аудитын үүсэл хөгжил гүйцэтгэлийн стандартууд, Дотоод аудитын эрх зүйн зохицуулалт, дотоод аудитын зорилого, төрөл, санхүүгийн дотоод аудит, гүйцэтгэлийн дотоод аудит, нийцлийн дотоод аудит, )

Дотоод хяналтын үнэлгээний систем COSO, COCO, CSA загвар үнэлгээ хийх арга зүй

Санхүүгийн, санхүүгийн бус гэмт хэрэг, залилангаас үүдэх хор нөлөөг бууруулах, түүний төрлүүд,  Хувь хүн болон компани байгууллагуудад залилангаас хэрхэн урьдчилан сэргийлэх,үнэлэх, хамгаалах

САНХҮҮГИЙН БОЛОН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ АРГА ЗҮЙ ЭЗЭМШИХ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

Компаний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4, Засгийн газрын 311-р тогтоолын хүрээнд ААН, байгууллагын дотоод хянан шалгагчаар ажиллах хүний нөөцийг богино хугацааны сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага байна.